Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн шатахууны хаягдлын агуулах байгуулах төслийг санаачилсан АНУ ба Япон улс амбицтай ба маргаантай төслөө хэрэгжүүлэхийн тулд, ихээхэн хүч зарцуулж эхэллээ. Зорилгодоо хүрэхийн тулд, энэ жилийн сүүлээс өмнө Вашингтоны удирдлага Харилцан ойлголцлын Меморандум (MOU) бусад орнуудтай батлахын тулд чармайж эхэллээ.
Майничи сонин 5 сард уг төслийн талаар мэдээллэсний дараахан, Монгол улсаас уран худалдан авах сонирхолтой байгаа Нэгдсэн Арабын Эмират уг төслийг дэмжих орнуудын тоонд элссэн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам энэхүү Меморандумд оролцох орнуудын...